Оросын ерөнхийлөгч В.Путин, Туркийн удирдагч Р.Т.Эрдоган нар өнөөдөр уулзаж, үр тарианы хэлэлцээрийг сэргээх асуудлыг хэлэлцэхээр болжээ

Оросын ерөнхийлөгч В.Путин, Туркийн удирдагч Р.Т.Эрдоган нар өнөөдөр уулзаж, үр тарианы хэлэлцээрийг сэргээх асуудлыг хэлэлцэхээр болжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Туркийн удирдагч Р.Т.Эрдоган нар долдугаар сарын дундуур Орос талын татгалзсан үр тарианы хэлэлцээрийг сэргээх асуудлаар өнөөдөр /2023.09.04/ Сочи хотноо хэлэлцээ хийхээр болжээ. 

Энэ нь Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Орост хийж буй анхны айлчлал бөгөөд тэрээр 2022 оны аравдугаар сараас хойш В.Путинтай биечлэн уулзалт хийгээгүй байна. Мөн "Оросын хүнсний бүтээгдэхүүн экспортлох шаардлагыг хангасан цагт Украины үр тариаг Хар тэнгисийн боомтоор дамжуулан экспортлох хэлэлцээрт оролцоход ОХУ бэлэн болно" гэж Кремль мэдэгдсэн юм. Харин Туркийн Гадаад хэргийн сайд Х.Фидан өнгөрсөн долоо хоногт Москвад айлчлах үеэрээ, "НҮБ Турктэй хамтран үр тарианы хэлэлцээрийг сэргээхэд хангалттай шинэ саналуудыг бэлтгэсэн" гэж мэдэгдсэн юм. Тухайлбал, "Оросын хүнс, бордоог дэлхийн зах зээлд зохих үнээр илүү үр ашигтайгаар гаргах боломжийг олгож байна” гэсэн юм.

Эх сурвалж: BBC