"Батлан хамгаалахын сайдаа огцруулж" буйгаа В.Зеленский мэдэгджээ

"Батлан хамгаалахын сайдаа огцруулж" буйгаа В.Зеленский мэдэгджээ

Украины ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2023.09.03/ орой үг хэлэхдээ "Украины Батлан ​​хамгаалахын сайд А.Резниковыг огцруулах шийдвэр гаргасан" гэж мэдэгджээ. 

Тэрээр, "А.Резников 550 гаруй хоногийн бүрэн хэмжээний дайныг туулсан. Харин одоо Батлан хамгаалах яаманд цэрэг арми болоод нийгэмтэй харилцах шинэ арга барил хэрэгтэй гэж би үзэж байна” гэж хэлжээ. Мөн тэрээр “Одоо батлан хамгаалах яамыг Р.Умеров удирдах ёстой. Украины Дээд Рада энэ хүнийг сайн мэддэг бөгөөд тул түүнийш цаашид танилцуулах шаардлагагүй. Энэ нэр дэвшигчийг УИХ дэмжинэ гэж найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC