Украины Батлан ​​хамгаалахын сайд А.Резников огцрох өргөдлөө Дээд Радад өргөн барьжээ

Украины Батлан ​​хамгаалахын сайд А.Резников огцрох өргөдлөө Дээд Радад өргөн барьжээ

Украины ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2023.09.03/ орой үг хэлэхдээ "Украины Батлан ​​хамгаалахын сайд А.Резниковыг огцруулах шийдвэр гаргасан" гэж мэдэгджээ. 

Тэрээр, "А.Резников 550 гаруй хоногийн бүрэн хэмжээний дайныг туулсан. Харин одоо Батлан хамгаалах яаманд цэрэг арми болоод нийгэмтэй харилцах шинэ арга барил хэрэгтэй гэж би үзэж байна” гээд “Одоо батлан хамгаалах яамыг Р.Умеров удирдах ёстой. Украины Дээд Рада энэ хүнийг сайн мэддэг бөгөөд тул түүнийг цаашид танилцуулах шаардлагагүй. Энэ нэр дэвшигчийг УИХ дэмжинэ гэж найдаж байна” гэсэн байдаг. Тэгвэл Украины Батлан ​​хамгаалахын сайд А.Резников огцрох өргөдлөө Дээд Радад өргөн барьжээ.

Тэрээр твиттер хуудсандаа "Би Украины ард түмэнд үйлчилж, сүүлийн 22 сарын турш Украины армид алба хаасан нь нэр төрийн хэрэг байлаа. Энэ нь орчин үеийн Украины түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үе байсан" гэж бичжээ.

Эх сурвалж: BBC