"Е.Пригожины бослогод буруутгагдан, сураггүй болоод буй С.Суровикин амьд, Москвад байгаа" гэх зурагт Оросын сувгуудад нийтлэгджээ

"Е.Пригожины бослогод буруутгагдан, сураггүй болоод буй С.Суровикин амьд, Москвад байгаа" гэх зурагт Оросын сувгуудад нийтлэгджээ

Өнгөрөгч зургаадугаар сар /2023.06/-д сард болсон Е.Пригожины бослоготой холбогдуулж Оросын генерал С.Суровикиныг баривчилсан гэх албан бус мэдээлэл гарсан. Учир нь "С.Суровикин олон өдрийн турш гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй бөгөөд түүний хамгаалагчид ч хариу өгөхгүй байна" гэж байсан юм. 

Мөн "Financial Times" сонинд С.Суровикин баривчлагдсан гэх мэдээлэл гарсан бол, түүний охин миний аав ажил дээрээ байгаа бөгөөд түүний бүх зүйл сайн байгаа гэж мэдэгдээд байсан юм. Тэгвэл Е.Пригожины бослогын дараа сураггүй болсон Оросын дэд командлагч асан С.Суровикиний зургийг телеграмд сувагт нийтэлсэн байна. Түүнийг “амьд, эрүүл саруул, гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ, Москвад байгаа” гэх мэдээлэл гарчээ.

Эх сурвалж: Varlamov news