ФОТО: Хятадын цагаан хэрмийн хэсгийг БНХАУ-ын хоёр иргэн экскаватор ашиглан нураасан хэрэг гарчээ

ФОТО: Хятадын цагаан хэрмийн хэсгийг БНХАУ-ын хоёр иргэн экскаватор ашиглан нураасан хэрэг гарчээ

Хятадын цагаан хэрмийн хэсгийг БНХАУ-ын эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн экскаватор ашиглан нурааж байхад нь саатуулсан гэж Шаньси мужийн олон нийтийн аюулгүй байдлын товчооноос мэдээлжээ.

Тэд байцаалтын үеэр 38 настай Жэн овогтой эрэгтэй, Ван овогтой 55 настай эмэгтэй нар Хятадын цагаан хэрмийн ойролцоох барилгын талбайд ажилладаг байсан бөгөөд ажилдаа явах замаа засахын тулд ийм үйлдэл хийсэн гэж тайлбарласан байна. Харин тэдний нураасан хананы хэсгийг Мин гүрний үед буюу 1368-1644 оны үед барьсан аж. Иймд БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас, "баривчлагдсан хүмүүс нөхөж баршгүй хохирол учруулсан" гэж мэдэгджээ.