В.Путин, Ким Чен Ун нар Владивостокт энэ сард уулзаж "Оросын армид сум нийлүүлэх" асуудлыг ярилцана гэж NYT мэдээлжээ

В.Путин, Ким Чен Ун нар Владивостокт энэ сард уулзаж "Оросын армид сум нийлүүлэх" асуудлыг ярилцана гэж NYT мэдээлжээ

Хойд солонгос /БНАСАУ/-ын удирдагч Ким Чен Ун хэдхэн хоногийн дараа Владивосток хотод хүрэлцэн ирэх бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй Оросын армид сум нийлүүлэх болон цэргийн хамтын ажиллагааны хэлэлцэнэ гэсэн Америкийн болон барууны бусад тагнуулын мэдээллүүдийг иш татан Нью Йорк Таймс /NYT/ сонинд мэдээлжээ. 

Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж, "Ким Чен Ун хуягласан галт тэргээрээ Оросын Владивосток хотод ирж, энэ сарын 10-13 /2023.09.10-13/-нд болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр В.Путинтэй уулзана. Энэ үеэр В.Путин орост их бууны сум, танк эсэргүүцэх пуужин илгээхийг Ким Чен Унээс хүсэх болно. Харин Ким Чен Ун Оросыг Хойд Солонгост хиймэл дагуулын дэвшилтэт технологи, цөмийн шумбагч онгоц нийлүүлэхийг хүснэ. Үүнээс гадна Хойд солоногсын тал Оросоос хүнсний тусламж авах хүсэлтэй байгаа" гэжээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт В.Путин, Ким Чен Ун нар зэвсгийн хангамжийн асуудлаар захидал солилцсон бөгөөд эдгээр хангамжийн талаар хоёр улсын хэлэлцээ "идэвхтэй урагшилж байна" гэж АНУ-ын Цагаан ордноос мэдэгдсэн байна. Үүнээс гадна долдугаар сарын сүүлчээр БНАСАУ-ын Пхеньянд айлчилсан ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгу Хойд Солонгосчуудыг мөн пуужин нийлүүлэхийг ятгасан гэжээ.

Эх сурвалж: BBC