Германы канцлер О.Шольц гүйж байгаад унаж, нүдээ гэмтээсэн зургаа нийтэлжээ

Германы канцлер О.Шольц гүйж байгаад унаж, нүдээ гэмтээсэн зургаа нийтэлжээ

Германы канцлер Олаф Шольц нүдний хамгаалалж, боосон зургаа нийтэлжээ. Учир нь Германы Засгийн газрын тэргүүн  өнгөрөгч бямба гараг /2023.09.02/-т Потсдам дахь гэрийнхээ ойролцоо гүйж явахдаа унаж, нүдээ гэмтээсэн аж. Мөн түүний нүүрний баруун талд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл харагдах аж. 

Иймд тэрээр сүүлийн хоёр хоногт болсон сонгуулийн сурталчилгаанд оролцохоо цуцалсан ч, цаашид төлөвлөсөн бүх уулзалтаа хийнэ гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр өөрийн твиттер хуудастаа, "Меменүүдийг хүлээж байна. Сайхан сэтгэлийн ерөөл тавьсанд баярлалаа" гэж хошигножээ. 

Эх сурвалж: BBC