Пап Францис: Би Монгол дахь айлчлалынхаа үр дүнд тун сэтгэл хангалуун байна

Пап Францис: Би Монгол дахь айлчлалынхаа үр дүнд тун сэтгэл хангалуун байна

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тэрбээр буцах замдаа онгоцонд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, "Монголд айлчилсан айлчлал минь маш амжилттай боллоо" хэмээн дурджээ.

Тэрбээр, “Католик шашны жижиг нийгэмлэгүүдийн талаар бодож байгаад Монголд айлчлах санаа төрсөн. Би энэхүү айлчлалаараа шашны нийгэмлэгүүдэд зочлох, ард түмний түүх соёл, үзэл санааг таньж мэдэх зорилго агуулсан юм. Мөн Монголын ард түмэнтэй танилцаж, тэдэнтэй харилцан яриа өрнүүлж, соёлыг нь хүндэтгэн хүлээн авахыг хүссэн. Би айлчлалынха үр дүнд тун сэтгэл хангалуун байна.

Монгол Улс нь Европ, Азийн олон улсын яриа хэлэлцээрийн "тавцан" болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын бас нэгэн нууцлаг чанар бол "гуравдагч хөршүүд"-тэйгээ ч гэсэн яриа хэлэлцээ хийхийг оролдож буй явдал юм. Монгол улс хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байгаа учраас гуравдагч хөршөө эрэлхийлж байгаа бус нийтлэг, ардчилсан байхыг хүсч, үнэт зүйлээ бусдад харуулахыг эрмэлзэж байна. Үүнтэй адилаар бүх дэлхий, харилцан яриа хэлэлцээрт хүрэхийн тулд бусдынхаа үнэ цэнэ, онцлог чанарыг хүлээн авах нь чухал байна" гэжээ.

Эх сурвалж: Vatican news