Тайваньд хар салхи дэгдсэний улмаас 40 хүн амиа алдаж, 7000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Тайваньд хар салхи дэгдсэний улмаас 40 хүн амиа алдаж, 7000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Тайваньд энэ сарын 3-ны өдөр "Хайкуй" нэртэй хар салхи дэгдсэний улмаас олон хүн гэмтэж, бэртжээ. Мөн 40 хүн амиа алдаж, 7000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Салхины хурд 200 км/ц-т хүрч, ургаа мод хийсч, автомашинаар зорчиж явсан хоёр иргэнийг дарсан бол 20 гаруй хүн хүчтэй хуй салхинд хийссэн эд зүйлд цохигдож бэртжээ. Энэ нь тус улсад дөрвөн жилийн дараа хар салхины улмаас тохиолдож буй гамшигт үзэгдэл гэнэ. Үйлчилгээний байгууллагууд, сургууль, цэцэрлэг, дотоодын нислэгийн компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. 

Мөн нийт 160 мянган өрх цахилгаангүй болсныг сэргээн засварлах ажил хийгдэж  байгаа аж. Хар салхинд Тайванийн зүүн өмнөд бүс хамгийн ихээр өртөж, Тайбей хотод маш их хэмжээний аадар бороо оржээ.  Салхины эрч буурсан хэдий ч Хятадын өмнөд эрэг рүү чиглэсэн байна.