"Кубын эрх баригчид иргэдийг нь Оросын талд дайнд оролцуулдаг сүлжээг илрүүлсэн" гэж мэдээлжээ

"Кубын эрх баригчид иргэдийг нь Оросын талд дайнд оролцуулдаг сүлжээг илрүүлсэн" гэж мэдээлжээ

Кубын эрх баригчид "хүний ​​наймааны сүлжээг илрүүлсэн бөгөөд энэ хэргийн золиос болсон Кубын иргэдийг Украинд Оросын талд тулалдуулж байна" гэж Кубын Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Тэд мэдэгдэлдээ, “Кубын дотоод хэргийн яам Кубад амьдардаг зарим хүмүүсийг цэргийн ажиллагаанд оролцуулж буй ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг хүний ​​наймааны сүлжээг саармагжуулахаар ажиллаж байна. Энэ төрлийн оролдлогыг саармагжуулж, эдгээр үйл ажиллагаанд оролцсон хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж дурджээ. Харин энэ мэдэгдэлд оросын эрх баригчид энэ мэдэгдэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Тодруулбал, энэ оны тавдугаар сарын сүүлээр "Рязань ведомости" сонинд Кубын хэд хэдэн иргэн Оросын Батлан ​​хамгаалах яамтай гэрээ байгуулж, Украинд байлдахаар очсон тухай мэдээлснийг Ройтерс агентлаг дамжуулж байжээ. Тус мэдээлэлд, "өнөөдөр гэрээгээр цэргийн алба хаах сонгон шалгаруулалтын цэгээс Бүгд Найрамдах Куба улсын хэд хэдэн иргэн Оросын армид алба хаахаар явлаа. Тэдний зарим нь ирээдүйд Оросын иргэн болохыг хүсч байна” гэж бичиж байжээ. 

Эх сурвалж: BBC