ВИДЕО: Невада мужийн элсэн цөлд борооны улмаас хоригдоод байсан хүмүүс олон километр үргэлжилсэн түгжрэлийг үүсгээд байна

ВИДЕО: Невада мужийн элсэн цөлд борооны улмаас хоригдоод байсан хүмүүс олон километр үргэлжилсэн түгжрэлийг үүсгээд байна

АНУ-ын Невада мужийн элсэн цөлд болсон “Burning Man” наадамд оролцохоор очсон олон мянган хүмүүс аадар борооны улмаас тэндээсээ гарч чадахгүй нөхцөл байдалд орсон. 

Иймд наадмыг зохион байгуулагчид хүмүүсийг наадмын талбайгаас гарахыг нь хориглож, хоол хүнс, ус, шатахуунаа хэмнэхийг хүсээд байсан юм. Мөн орон нутгийн цагдаа нар борооны улмаас наадмын талбай дээр нэг хүн нас барсан гэж мэдээлсэн. Харин тус наадамд яг хэдэн хүн байгаа нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Невада мужид болсон “Burning Man” наадмын зохион байгуулагчид хүмүүсийн явахыг зөвшөөрсөн байна. Иймд яг одоо хэдэн арван мянган оролцогчид автомашины арван эгнээг элсэн цөлд үүсгэн олон километр үргэлжилсэн түгжрэлийг үүсгээд байгаа ажээ.

Эх сурвалж: BBC