ШУУРХАЙ: Япон Улс саран дээр буусан тав дахь орон болохоор "SLIM" нэртэй төхөөрөмжөө өнөөдөр хөөргөжээ

ШУУРХАЙ: Япон Улс саран дээр буусан тав дахь орон болохоор "SLIM" нэртэй төхөөрөмжөө өнөөдөр хөөргөжээ

Cарны тогоо, гадаргууг судлах зорилгоор Японы бүтээсэн буугч SLIM гэдэг нэртэй төхөөрөмжийг тээвэрлэсэн “H2A” пуужин өнөөдөр /2023.09.07/ Танэгишима сансрын буудлаас хөөрсөн байна. 

SLIM төхөөрөмж нь 2.4 м өндөр, 200 кг жинтэй бөгөөд сарны тогоо, гадаргууг судлахаас гадна тус гаргийн гадаргуугийн чулуулаг дахь төмөр болон бусад элементүүдийн агууламжийг хэмжих тусгай камераар тоноглогдсон байна. Мөн SLIM төхөөрөмжөөс хүлээн авсан мэдээллийг АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/-ийн сар руу хүн илгээх “Artemis” хөтөлбөрт ашиглах ажээ.  Цаг агаарын таагүй байдлын улмаас буугч модулийг хөөргөх ажиллагааг хэд хэдэн удаа хойшлуулж байсан. Хэрэв энэ удаагийн хөөргөлт амжилттай болбол тус улс манай гаргийн дагуул дээр төхөөрөмжөө буулгасан дэлхийн тав дахь орон болох юм. 

Эх сурвалж: NHK