"Парисын олимпод ОХУ-ын далбаа байх ёсгүй" гэж Францын ерөнхийлөгч Э.Макрон мэдэгджээ

"Парисын олимпод ОХУ-ын далбаа байх ёсгүй" гэж Францын ерөнхийлөгч Э.Макрон мэдэгджээ

Орос улс Украинд дайны гэмт хэрэг үйлдэж байхад Парисын олимпод ОХУ-ын далбаа байх ёсгүй гэж Францын ерөнхийлөгч Э.Макрон спортын "L'Équipe" сонинд өгсөн ярилцлагаараа мэдэгджээ. 

Энэ талаар Э.Макрон, "Орос улс дайны гэмт хэрэг үйлдэж байгаа энэ үед мэдээжийн хэрэг Парисын наадамд ОХУ-ын төрийн далбаа байж болохгүй. Үүнтэй олон хүн санал нэг байгаа гэж би бодож байна" гэжээ. Сонирхуулахад, Олон улсын олимпийн хорооноос Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд ганцаарчилсан төрлөөр төвийг сахисан статустай оролцуулахыг зөвлөсөн. Харин энэ талаар Францын ерөнхийлөгч Э.Макрон, "Олимпийн ертөнцийн өөр нэг шийдэх ёстой асуулт бол насан туршдаа энэ дэглэмийн золиос болж болзошгүй Оросын тамирчдыг хэрхэх вэ гэдэг асуудал юм" гэжээ. Түүний хэлснээр, Оросын эрх баригчдын үйлдэлд бодитоор оролцож байгаа тамирчид болон дэглэмийн золиос болсон тамирчдыг ялгах нь чухал юм гэсэн санааг илэрхийлжээ. 

Эх сурвалж: BBC