Япон Улс сарны гадаргууг судлах судалгааны хөлгөө хөөргөлөө

Япон Улс сарны гадаргууг судлах судалгааны хөлгөө хөөргөлөө

Япон Улсын сарнаа газардагч аппаратыг тээсэн “H2A” пуужинг өнгөрсөн сард хөөргөх байсан ч хүчтэй салхины улмаас хойшлуулсан. Харин өнгөрсөн сарын 23-ны өдөр Энэтхэг Улс “Чандраян-3” хөлгөө сарны өмнөд туйлд амжилттай газардуулснаар, анхны улс болсон юм.

Энэхүү сарыг судлах ухаалаг газардагч /SLIM/ нь  ойролцоогоор 2.4 метр өндөр, 200 орчим кг жинтэй бөгөөд сарны тогоонууд болон гадаргуунх нь бусад онцлогийг тодорхойлоход туслах, дүрс таних технологийг илгээх аж. 

“SLIM” газардагчийг “H2A” пуужингаар тавдугаар сард хөөргөхөөр төлөвлөж байсан ч ийнхүү өнөөдөр буюу есдүгээр сарын 7-ны пүрэв гарагт хөөргөх болсон талаар Японы “Mitsubishi Heavy Industries” компани мэдээлсэн юм.

Пуужинг өнөөдөр Японы баруун өмнөд хэсэгт орших Кагошима муж дахь Танегашима сансрын төвөөс Японы цагаар өглөөний 8:42 цагт хөөргөсөн бөгөөд 9:30 цагийн орчимд сарыг судлах  "SLIM"-ийг тойрог замд байрлуулсан байна.

Эл төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн тохиолдолд Япон улс саран дээр аппаратаа амжилттай газардуулсан ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэгийн дараах тав дахь орон болно.