БНХАУ-ын төрийн алба хаагчдыг iPhone хэрэглэхийг хоригложээ

БНХАУ-ын төрийн алба хаагчдыг iPhone хэрэглэхийг хоригложээ

Хятадын төрийн захиргааны агентлагуудад алба хаагчдыг iPhone загварын гар утас ашиглах болон албан газарт авчрахыг БНХАЦ-ын Засгийн газраас хоригложээ.

Мөн гадны брэндийн технологи бүхий төхөөрөмжүүдийг албан ажил дээрээ авчрахгүй байх шийдвэр гаргасан байна. Хятад Улс нь Apple компаний томоохон зах зээлийн нэг бөгөөд нийт орлогынх нь 25 орчим хувийг бүрдүүлдэг байна. Гэвч iPhone гар утасны хэрэглээг төрийн алба хаагчдад хориглосноор Apple-ын хувьцааны ханш 3.6 хувиар буурсныг "Wall Street Journal" мэдээлжээ.

Ажиглагчид Бээжингийн эрх баригчид Америк технологиос хараат байдлаа бууруулах оролдлого хийж байгааг онцолсон. Энэ нь Apple-аас гадна бусад гадны технологийн компаниудын зовних асуудал болж байна. Үүнээс өмнө АНУ-ын Засгийн газар мөн төрийн захиргааны газруудад Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Huawei технологи, видео бичлэгийн ТикТок платформыг хориглож байсан билээ.