ВИДЕО: Украины худалдааны гудамжинд Оросууд пуужингийн цохилтод өгсний улмаас 17 хүн нас барж, 32 хүн шархаджээ

ВИДЕО: Украины худалдааны гудамжинд Оросууд пуужингийн цохилтод өгсний улмаас 17 хүн нас барж, 32 хүн шархаджээ

Украины хяналтад байгаа Донецк мужийн Костиантянивка хотын худалдааны гудамжинд өчигдөр /2023.09.06/ Оросын тал пуужингийн цохилтод өгсний улмаас 17 хүн нас барж, 32 хүн шархадсан хэмээн албаныхан мэдээлээд байна. 

Энэ талаар Украины ерөнхий сайд Денис Шмихал "Орос цэргүүд бол өршөөж боломгүй террористууд юм. Бүх зүйлийн хариуг шударгаар өгөх болно" гэж мэдэгджээ. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский "Хэрвээ хэн нэгэн Оростой хамтарч байгаа бол бодит байдлыг нүдээ аниад өнгөрөөж байна гэсэн үг. Чөтгөр шиг ичгүүр сонжуургүй. Увайгүй бузар муухай. Туйлын хүнлэг бус үйлдэл" хэмээн твиттер хуудастаа мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC