Бали дахь зочид буудлын шилэн цахилгаан шат нурж, таван хүн амиа алджээ

Бали дахь зочид буудлын шилэн цахилгаан шат нурж, таван хүн амиа алджээ

Бали дахь зочид буудлын шилэн цахилгаан шат нурж, таван зорчигч амиа алдсан талаар орон нутгийн цагдаагийн газраас мэдээлснийг "The Guardian" дамжуулжээ. 

Уг хэрэг энэ сарын эхээр Убуд дахь Аютерра амралтын газарт болсон байна. Осол гарах үеэр лифтэнд 19-24 насны зочид буудлын ажилчид болоа хоёр эрэгтэй, гурван эмэгтэй зорчиж явжээ. Цагдаа нарын мэдээлснээр цахилгаан шатны трос тасарч, уул руу 100 метрийн гүнд унасан байна. 2022 оны арваннэгдүгээр сард хийсэн шалгалтаар тус цахилгаан шатыг аюулгүй гэж зарласан гэж Бали мужийн амбан захирагчийн орлогч мэдэгджээ. Харин цагдаа нар ослын шалтгаан нь лифтний утсыг багасгасан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Иймд иргэд та бүхэн гадаад оронд зорчихдоо болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр үхэр өдөр

46 минутын өмнө