БНСУ-д дахин нэг багш сурагч, эцэг эхчүүдийн дарамт шахалтаас болж амиа хорложээ

БНСУ-д дахин нэг багш сурагч, эцэг эхчүүдийн дарамт шахалтаас болж амиа хорложээ

БНСУ-д сурагч болон эцэг эхчүүдийн дарамтаас болж бага сургуулийн өөр нэг багш амиа хорлож нас барсан талаар Тэжон хотын цагдаагийн газраас өнөөдөр /2023.09.08/ мэдээллээ.

40 гаруй насны эмэгтэй багш хоёр хоногийн өмнө гэртээ амиа хорлох оролдлого хийснийг олж, Тэжон хотын эмнэлэгт хүргэсэн боловч гэмтлээ даалгүй нас баржээ.

Ар гэрийнхнийх нь мэдээлснээр сургуулийн сурагчид нэгнээ дээрэлхэж байсан асуудлыг боль гэж хэд хэдэн удаа шаардлага тавьсных нь төлөө эцэг эхчүүд уучлалт гуйхыг шаардсан бөгөөд энэ асуудал дөрвөн жилийн турш үргэлжилжээ.

Үүнээс өмнө Сөүлийн өмнөд хэсгийн бага сургуулийн багш, 20 гаруй насны эмэгтэй амиа хорлосон бөгөөд түүнийг эсэргүүцсэн багш нар орон даяар жагсаал зохион байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Эдгээр хэргийн дараа Өмнөд Солонгосын засгийн газар багш нарын эрх, анги танхим дахь эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн арга хэмжээ авахаар ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нэмэлтээр дөрвөн хууль батлаад байгаа юм.