БНСУ-д хууль бусаар оршин сууж буй иргэдэд өнөөдрөөс эхлэн "шийтгэлгүй сайн дураар" нутаг буцах журам хэрэгжиж эхэллээ

БНСУ-д хууль бусаар оршин сууж буй иргэдэд өнөөдрөөс эхлэн "шийтгэлгүй сайн дураар" нутаг буцах журам хэрэгжиж эхэллээ

БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас өнөөдөр /2023.09.08/ тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдэд сайн дураар хилээр гарах журмыг хэрэгжүүлэхээр болсон талаар KBC телевиз мэдээллээ. 

Тодруулбал, БНСУ-д оршин сууж буй гадаад иргэдийг энэ оны сүүл буюу арванхоёрдугаар сарын 31 хүртэл өөрийн хүсэлтээр нутаг буцахыг санал болгож байгаа юм. Энэхүү өршөөлийн хугацаанд нутаг буцсан иргэдийг торгуулиас чөлөөлөх бөгөөд дахин виз мэдүүлэхэд нь хүндрэл учрахгүй болох тухай мэдээллэлээ.

Сайн дураад буцах өргөдөл гаргахдаа ажлын өдрүүдэд нисэх өдрөөсөө хамгийн багадаа гурав хоногийн өмнө гадаад паспорт болон нисэх тасалбартайгаа гадаад иргэдийн цагаачлалын алба буюу харьяа иммегрэшнд очиж хүсэлтээ гаргах юм байна.

Хэрвээ энэхүү хугацаанд сайн дураараа нутаг буцаагүй тохиолдолд хүчээр албадан гаргах бөгөөд 30сая вон хүртэлх торгуул ногдуулах аж. Мөн Хууль Зүйн Яамнаас ирэх 10 дугаар сарын дундуур гадаад иргэдийг албадан гаргах гурав дахь ажиллагааг эхлүүлэх талаар мэдээлснийг KBS эш татан дурдлаа.