ВИДЕО: Хонконгт сүүлийн 140 жил тохиолдож байгаагүй хүчтэй аадар бороо орж, үерт автжээ

ВИДЕО: Хонконгт сүүлийн 140 жил тохиолдож байгаагүй хүчтэй аадар бороо орж, үерт автжээ

НҮБ-ын тэргүүн өнгөрөгч долдугаар сард мэдэгдэл хийж "дэлхийн цаг уур эрс өөрчлөгдөж байна" гэдгийг анхааруулсан. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга А.Гутерреш, "дэлхийн дулаарлын эрин үе дуусаад дэлхий буцалж буй эрин үед орж байна" гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр /2023.09.07/ Хонконгт сүүлийн 140 жилд тохиолдож байгаагүй хүчтэй аадар бороо орж,  үерт нэрвэгдсэн байна. Харин борооны үеэр 102 хүн гэмтэж бэртсэний дөрөв нь хүнд бэртсэн байна гэж South China Morning Post мэдээлжээ. Хонконгод болж буй тус гамшгийн улмаас сургууль, аж ахуйн нэгжүүд хаагдаж, олон зуун нислэг цуцлагдаж, зам талбай, буудлууд усанд автаад байгаа ажээ.

ВИДЕО: