Өнөөдөр эхэлж буй “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад В.Путин оролцохгүй, мөн Хятадын дарга Ши Жиньпин анх удаа очихгүй гэдгээ мэдэгджээ

Өнөөдөр эхэлж буй “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад В.Путин оролцохгүй, мөн Хятадын дарга Ши Жиньпин анх удаа очихгүй гэдгээ мэдэгджээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Делид өнөөдөр /2023.09.09/ “Их 20” бүлгийн 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт эхэлнэ. Тус арга хэмжээ есдүгээр сарын 9,10 өдрүүдэд үргэлжилнэ.

Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, өрийн асуудал, үндэстэн дамнасан корпорациудад ногдуулах татвар, мөнгөн тэмдэгтийн зохицуулалт болоод эрчим хүчний аюулгүй, тогтвортой байдал, геополитикийн хямрал зэрэг олон сэдвийн хүрээнд “Их 20”-ийн бүлгийн удирдагчид хэлэлцх юм. Энэ жилийн уулзалтын даргалагчаар Энэтхэгийн Ерөнхий сайд ажиллах аж.

Энэ удаагийн дээд уулзалтад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүй, мөн Хятадын дарга Ши Жиньпин анх удаа очихгүй алгасч байгаа бол ОХУ-ын хувьд Владимир Путины оронд Гадаад яамны сайд Сергей Лавров очих бол, Хятад улсыг Төрийн зөвлөлий/* ерөнхий сайд Ли Чянь төлөөлнө. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Сангийн сайд Жанет Йеллен нар энэ уулзалтад Дэлхийн банк, ОУВС-гийн үйл ажиллагааг хөгжиж байгаа орнуудад илүүтэй хүрдэг болгож шинэчлэх Вашингтоны хүчин чармайлтыг ахиулах зорилготой очиж буй талаар олон улсын Aljazeera агентлаг мэдээллээ.