"Украин хоёр жилийн дараа Европын холбоонд элсэхэд бэлэн болно" гэж Шадар сайд нь мэдэгджээ

"Украин хоёр жилийн дараа Европын холбоонд элсэхэд бэлэн болно" гэж Шадар сайд нь мэдэгджээ

Украины "Европ ба Евро-Атлантын интеграци"-ийн асуудал эрхэлсэн Ерөнхий сайдын орлогч, Шадар сайд  О.Стефанишина “Америкийн дуу хоолой” радиод ярилцлага өгөхдөө, "Украин 2 жилийн дараа Европын холбоонд элсэхэд бэлэн болно, гэхдээ үүнээс өмнө НАТО-д элсэж магадгүй" гэж мэдэгджээ. Тэрээр, "бид ирэх 2 жилийн хугацаанд Европын холбоонд элсэхэд бэлэн болно, гэхдээ мэдээж дайны явц улс төрийн хүрээг тодорхойлох хэрэгтэй. Бүрэн бэлтгэлтэй байхад Европын холбоонд элсэхэд хоёр жил хангалттай" гэж О.Стефанишина онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө