ВИДЕО: Air China компанийн Airbus A320 онгоцны хөдөлгүүр шатаж Сингапурт ослын буулт хийжээ

ВИДЕО: Air China компанийн Airbus A320 онгоцны хөдөлгүүр шатаж Сингапурт ослын буулт хийжээ

Өнөөдөр /2023.09.10/ БНХАУ-ын Чэнду хотоос хөөрсөн CA 403 дугаартай Air China компанийн Airbus A320 онгоцны зүүн хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас, шатаж Сингапурын нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн хэрэг явдал болжээ. 

Тодруулбал, Air China компанийн Airbus A320 Сингапурт буухын өмнөхөн 7700 код буюу яаралтай тусламжийн кодыг идэвхжүүлж, удалгүй онгоцны бүхээгт их хэмжээний утаа орж эхэлсэн байна. Харин нисэх багийнхан онгоцыг нисэх буудлын зурвас дээр амжилттай буулгаж чаджээ. Дүрс бичлэгт онгоцны бүхээг их хэмжээний утаагаар дүүрч, галын автомашинууд онгоц руу ойртож байхад зорчигчид онгоцыг орхин гарч буй агшинг харуулжээ. 

ВИДЕО: 

 

 

 




Өнөөдөр нохой өдөр

24 минутын өмнө