Мароккод болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 2122 болж, 2400 гаруй хүн бэртжээ

Мароккод болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 2122 болж, 2400 гаруй хүн бэртжээ

Мароккод болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1037 хүн нас барсан ба цаашид энэ тоо өсөх төлөвтэй байна гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн. Иймд мароккогийн эрх баригчид газар хөдлөлтөд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, гурван өдрийн гашуудал зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Баасан гарагт /2023.09.08/ Марокко улсад болсон газар хөдлөлтийн улмаас 2122 хүн амиа алдаж, 2400 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн төв нь Мароккогийн өмнөд хэсэгт байжээ. Эхний газар хөдлөлтөөс 19 минутын дараа 4.9 магнитудын хүчтэй чичирхийлэл бүртгэгджээ. 

Мароккогийн олон суурин, тосгод нурангид дарагдсан тул онцгой албаныхан иргэдийг аврахаар цаг мөчтэй уралдаж байна. Алсагдмал тосгодод учирсан хохирлын хэмжээ тодорхойгүйн зэрэгцээ аврах ажиллагаа явуулах техник хэрэгсэл дутмаг тул оршин суугчид нурангиас амьд хүмүүсийг гаргахын тулд гар аргаар ухаж байгаа аж.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө