БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Жон Ун хуягт галт тэргээр ОХУ-ыг зорьжээ

БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Жон Ун хуягт галт тэргээр ОХУ-ыг зорьжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр ОХУ-ыг зорьжээ. Хоёр удирдагчийн уулзалт орон нутгийн цагаар өнөөдөр /2023.09.12/ болох төлөвтэй байна.

Орос Украины эсрэг довтолгоонтой холбогдуулан ОХУ болон БНАСАУ зэвсгийн наймааны талаар ярилцах магадлалтай гэж АНУ-ын албаны хүн мэдээлжээ. Тодруулбал, Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Уныг Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, тэр дундаа цэргийн албан хаагчид дагалдан яваа аж. Мөн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн гэрэл зургуудаас үзвэл Ким Жон Ун Пхеньянаас хөдлөхийн өмнө хуягт галт тэрэгнээсээ даллаж буйг харуулсан юм. Энэ нь Орос Улсад айлчлалаа хийх гэж байгаа хэмээн Америкийн түнш CBS News мэдээлжээ.

Хэрэв Путинтэй дээд хэмжээний уулзалт хийвэл Хойд Солонгосын удирдагчийн сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд хийж буй анхны олон улсын айлчлал болох бөгөөд уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдэв нь Умард Солонгос Украин дахь дайныг дэмжихийн тулд Москвад зэвсэг нийлүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ гэж АНУ-ын албаны хүн өмнө нь CBS телевизэд ярьсан юм.

Түүний ОХУ руу зорчсон хуягт галт тэргэнд хамгийн багадаа 20 сум нэвтэрдэггүй машин багтдаг бөгөөд дундаж галт тэрэгнээс илүү хүнд, 59 км/цаг (37 миль) хурдлах боломжтой байдаг гэнэ. Иймд түүний Владивосток руу хийх аялал бүтэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна.

Эх Сурвалж: BBC




Өнөөдөр нохой өдөр

7 цагийн өмнө