ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон  БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Жон Ун нарын уулзалт дуусчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон  БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Жон Ун нарын уулзалт дуусчээ

БНАСАУ-ын ерөнхийлөгч Жим Жон Ун ОХУ-д айлчлахаар хуягт галт тэргээр хөдөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2023.09.13/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин,  Ким Жон Ун нарын ганчаарчилсан уулзалт дуусжээ. 

Хоёр удирдагчийн хэлэлцээ дууссаны дараа БНАСАУ-ын удирдагчийн ОХУ-д хийж буй айлчлалд зориулсан албан ёсны оройн зоог эхэлсэн байна. 

В.Путин, Ким Жөн Ун нар нүүр тулсан хэлэлцээ хийхээсээ өмнө хоёр талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээ хийжээ. Олон улсын хэвлэл мэдээллүүдийн мэдээлж буйгаар Хойд Солонгос Улс Орос Улсад зэвсэг нийлүүлж магадгүй гэх таамаг бий. Гэвч одоогоор тэдний хэлэлцсэн асуудлын талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.