ШУУРХАЙ: "Ливд болсон шуурганы үеэр далан сэтэрч олон арван хүний цогцос далайд хөвж байна" гэж мэдээлжээ

ШУУРХАЙ: "Ливд болсон шуурганы үеэр далан сэтэрч олон арван хүний цогцос далайд хөвж байна" гэж мэдээлжээ

Өнгөрөгч ням гараг /2023.09.10/-т Ливийн зүүн бүс нутагт далайн шуурганы үеэр далан сэтэрсэний улмаас цунамитай адил үерийн ус хот руу урссан байна. Харин өдгөө далайд олон арван хүний цогцос хөвж байна. Иймд хүмүүнлэгийн тусламжийг улам нэмэгдүүлэхийг уриалж байна" гэж албаныхан мэдэгджээ.

Мөн аврах багийнхан амьд үлдсэн хүмүүсийг олох итгэл найдвараар нурсан барилгуудын нуранги дундуур ухаж байгаа ч амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тодруулбал, 10 мянган хүн сураггүй алга болж, 30 мянган хүн дүрвэсэн гэж НҮБ-ын Ливи дахь Олон улсын цагаачлалын байгууллага өнөөдөр /2023.09.14/ мэдэгдэн байна. Мөн морг болон эмнэлгүүд цогцосоор дүүрээд байгаа аж. Энэ талаар Ливийн эмч нарын холбооны тэргүүн Мохаммед аль-Гуш Туркийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бидэнд нөхцөл байдлыг ойлгодог хүмүүс л хэрэгтэй байна. Логистикийн тусламж, хүнийг үнэрлэж, тэднийг газар доороос гаргаж авдаг нохойнууд. Бидэнд зүгээр л хүмүүнлэгийн тусламж, юу хийхээ мэддэг хүмүүс хэрэгтэй байна" гэжээ. 

Эх сурвалж: BBC