Ливийн зүүн хэсэгт орших Дерна хотод далайн хоёр далан хагарсны улмаас 5300 гаруй хүн нас барж, наад зах нь 10 мянган хүн сураггүй болоод байна. Иймд үерээс амьд үлдсэн хүмүүсийг цөхрөлтгүй хайж байгаа юм.
Иймд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Т.Волкерь, "үерийн дараа улс төрийн бүх бүлгүүд хамтран ажиллах ёстойг онцлон тэмдэглэж, "Энэ бол зорилго нэгдлийн цаг" гэж зарлаад байна. Мөн нөлөөлөлд өртсөн бүх хүмүүс ямар ч харьяалал харгалзахгүйгээр дэмжлэг авах ёстой. Ийм гамшгийн дараа эрсдэлд өртөх эрсдэлтэй эмзэг бүлгийг хамгаалахад онцгой анхаарал хандуулах нь чухал" гэж мэдэгдээд байна. Учир нь сүүлийн 10 жилийн хугацаанд Ливи хоёр засгийн газартай болж хуваагдаад байгаа юм.
Эх сурвалж: BBC