ВИДЕО: Мексикийн конгрессын сонсголд анх удаа харь гарагийн биетийг олон нийтэд үзүүлжээ

ВИДЕО: Мексикийн конгрессын сонсголд анх удаа харь гарагийн биетийг олон нийтэд үзүүлжээ

Мексик улсын конгресс энэ мягмар /2023.09.14/ гарагт түүхэндээ анх удаа харь гарагийн амьд биетийн асуудлаар сонсгол зохион байгуулжээ. Энэ үеэр өөр гарагаас дэлхийд ирсэн биетийн хатсан цогцос гэх хоёр зүйлийг үзүүлсэн юм. Тодруулбал хатаж, хорчийсон хоёр биетийн цогцсыг үзүүлж, 1000 гаруй жилийн настай хэмээн танилцуулжээ. Гар тус бүртээ гурван хуруутай эдгээр биет нь 2017 онд Перу улсаас олдсон аж. 

Мөн сонсголын үеэр Мексик харь гаргийнхныг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс болох боломжтой талаар дурдсан байна. Конгрессын сонсголыг үзсэн хүмүүсийн зарим нь уг үйл явдлыг “Мексик улс шинжлэх ухааныг үл тоомсорлож буйн илрэл” гэж шүүмжилсэн бол өөр нэг хэсэг нь Мауссаныг “галактик хоорондын харилцааны элч” болгох санал гаргасан гэнэ.

ҮЗЭХ: