ВИДЕО: Хойд солонгосын удирдагч Ким Чен Уныг Оросын ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа түүний сандлыг шалгаж байжээ

ВИДЕО: Хойд солонгосын удирдагч Ким Чен Уныг Оросын ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа түүний сандлыг шалгаж байжээ

Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар Оросын Амур муж дахь Восточный сансрын хүрээлэнд хийсэн уулзалт Олон улсын анхааралд байна. Тус уулзалтын талаар хоёр тал хэвлэлийн бага хурал хийгээгүй, ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. 

Харин Ким Чен Ун, В.Путин нарын уулзалтын үеэр "Украинд тулалдаж буй Оросын армид зориулан Хойд Солонгосоос сум нийлүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байна" хэмээн АНУ-ын тал анхааруулсан. Иймд тэдний уулзалтын бодит үр дүнг олж мэдэх нь дэлхийн хэмжээнд нэлээд өндөр сорилт болоод байгаа ажээ. 

Тэгвэл тэдний уулзалтыг ойрын олон километрийн зайд хэн ч байхгүй орчинд хийсэн ч В.Путиныг олон хамгаалагчид хамгаалж байсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Харин Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийн лимузинээ хуягт галт тэргэндээ тээвэрлэж ирсэн ба Ким Чен Уныг В.Путинтай уулзах үеэр түүний суух сандлыг даацыг шалгаж, мөн цацраг идэвхт хор байгаа үзэж байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. 

Эх сурвалж: CNN

ВИДЕО: