Үерийн ус даланг сэтлэн Дерна хотыг дайрахад барилга, дэд бүтэц нь "бүрэн арчигдсан" гэж УЗН-ээс мэдэгджээ

Үерийн ус даланг сэтлэн Дерна хотыг дайрахад барилга, дэд бүтэц нь "бүрэн арчигдсан" гэж УЗН-ээс мэдэгджээ

Өнгөрөгч даваа гараг /2023.09.11/-ийн өглөөний 03:00 цагийн орчим Ливийн зүүн хэсгийн Дерна хотын оршин суугчид унтаж байх үед далайн шуурганы улмаас үерийн далан хагарсны улмаас асар их ус хот руу урссан орж, олон мянган хүн амиа алдаж, бүх хороолол нь далайд живээд байна. 

Энэ долоо хоногт болсон энэхүү үерийн улмаас Ливид дор хаяж 5 мянган хүн амиа алдсан гэж Хил хязгааргүй эмч байгууллагаас өчигдөр мэдэгдсэн. Харин тус гамшиг болохоос өмнө Дерна хотод 100 орчим мянга хүн ам оршин суудаг байсан ба өдгөө 10 мянган хүн сураггүй алга болж, далайд олон зуун хүний цогцос хөвж байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлэлд, их хэмжээний үерийн ус, давлагаа Дерна хотыг дайрахад барилга, байшин, дэд бүтэц "бүрэн арчигдсан" гэжээ. 

Мөн манай улсад ч гэсэн жил бүр үерийн аюул ойртох болсон. Иймд үерийн далан дээр барьсан барилга, байгууламжуудыг буулгах шийдвэр гарсан ч хангалттай хэрэгжиж чадахгүй байгаа билээ. 

Эх сурвалж: CNN