Диана гүнжийн өмсөж байсан, олон цагаан хонин дундах ганцхан хар хонины зурагтай цамц дуудлага худалдаагаар 1,14 сая ам.доллараар үнэлэгдсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид эхэндээ Диана гүнжийн цамцыг 50-80 мянган ам.доллараар үнэлж байсан бөгөөд цахимаар явагдсан дуудлага худалдаа наймдугаар сарын 31-нд нээгдсэн бөгөөд эцсийн мөч хүртэл хамгийн дээд үнэ нь 200 мянган ам.доллар байжээ. Гэвч дуудлага худалдаа хаагдахын өмнөхөн нэрээ нууцласан нэгэн хүн хамгийн дээд үнийг тав нугалсан санал тавьснаар Диана гүнжийн цамц 1,14 сая ам.доллараар худалдан авчээ. Олон цагаан хонин дунд ганцхан хар хонь дүрслэгдсэн улаан цамцыг Диана гүнж Спенсер Чарльзын сүйт бүсгүй байхдаа, 1981 онд өмсөж байжээ. Энэ оны гуравдугаар сард Дианагийн цамцыг дээврийн хонгилоос олж, дуудлагаар худалдахаар болсон байна.