Энэ сарын 05 /2023.09.05/-ны өдөр Мексикт хосууд удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийг тодруулах үдэшлэгийн үеэр нисч явсан онгоц осолдож нэг хүн нас баржээ. Тодруулбал, Мексикийн Наволато мужийн Сан Педро хотод болсон тус дүрс бичлэгээс харахад, "жижиг суудлын онгоц хосуудын дээр ягаан нунтаг цацах үеэрээ зүүн далавч нь хугарч осолдож байгаа" нь харагдах ажээ. Харин ослын шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд жирэмсэн хосын төрөөгүй хүүхэд нь охин байжээ.
ВИДЕО: