Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун Оросын ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийж дуусаад ОХУ-ын Амур хотод байрладаг нисэх онгоцны үйлдвэрт очиж Су-35, Су-57 сөнөөгч онгоц мөн SJ-100 зорчигч тээврийн онгоцыг угсрах үйлдвэрлэлийг үзүүлжээ.
Энэ үеэр Оросын Аж үйлдвэр, худалдааны яамны сайд Д.Мантуров"Бид нисэх онгоцны үйлдвэрлэл болон бусад салбарт хамтран ажиллах боломжтой гэж би харж байна. Энэ нь технологийн бүрэн эрхт байдалд хүрэх манай улсын өмнө тулгарч буй зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой" гэжээ. Мөн Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун ОХУ-д айлчлал хийхдээ өөрийн лимузин автомашинаа хуягласан галт тэргээрээ авч очсон нь олон улсын хэвлэлд гарчээ.
Эх сурвалж: BBC
Kim Jong-un's limousine pulls into his armored train. pic.twitter.com/QKEtfRJUHU
— Sprinter (@Sprinter99800) September 15, 2023