БНСУ-ын “А” зэрэглэлийн алдарт жүжигчин Ёо А Инийг прокурорын байгууллагаас баривчлах тушаал гаргажээ

БНСУ-ын “А” зэрэглэлийн алдарт жүжигчин Ёо А Инийг прокурорын байгууллагаас баривчлах тушаал гаргажээ

БНСУ-ын прокурорын байгууллагаас өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны өдөр Солонгосын “А” зэрэглэлийн алдарт жүжигчин Ёо А Инийг баривчлах тушаал албан ёсоор гаргажээ. 

Хоёрдугаар сараас эхлэн Ёо А Инийг хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Солонгосын Үндэсний Шинжлэх Ухааны Мөрдөх Хүрээлэнгээс Ёо А Иний үс, шээсэнд хийсэн шинжилгээгээр олсны ургамал, пропофол, кокаин, кетамин гэсэн дөрвөн төрлийн хар тамхи илэрчсэн бөгөөд хууль бусаар хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж байсан юм.

Тэгвэл өмнө нь цагдаа нар жүжигчнийг баривчлах зөвшөөрөл хүссэн ч прокурорын байгууллага хүлээж аваагүйн улмаас хэрэг удаашраад байсан. Харин өнөөдөр /2023.09.18/ ийнхүү прокурорын байгууллагаас жүжигчин Ёо Ан Инийг баривчлах хүсэлтээ албан ёсоор мэдэгджээ.

Эх сурвалж: SBS