"Хятадын хоёр өндөр зэрэглэлийн сайд сураггүй алга болсон нь Ши Жиньпиний засгийн газартай холбоотой" гэв

"Хятадын хоёр өндөр зэрэглэлийн сайд сураггүй алга болсон нь Ши Жиньпиний засгийн газартай холбоотой" гэв

Хятадын Гадаад хэргийн сайд сураггүй болоод удаагүй байхад дахин Батлан ​​хамгаалахын сайд алга болсон тул олон улсын хэвлэлүүд Ши Жиньпины тухай таамаглал гаргаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфу хамгийн сүүлд наймдугаар сарын 29-нд олны өмнө гарч ирсэн. Үүнээс хойш сураггүй алга болоод байна. Харин энэ талаар тус улсын хэвлэлүүдэд баттай таамаглал мэдээлэл одоогоор нийтлээгүй байгаа юм.

Тэгвэл энэ талаар өнгөрсөн Баасан гарагт /2023.09.15/ Ройтерс агентлагийн мэдээлснээр, Ли-г өмнө нь ажиллаж байхдаа цэргийн техник хэрэгсэл авлигын аргаар худалдан авсан хэргээр шалгаж байгаа. Мөн өөр найман өндөр албан тушаалтныг шалгаж байна. Түүний талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна гэжээ.

Харин олон улсын хэвлэлүүдийн сүүлийн үеийн мэдээллийг сийрүүлбэл, Хятадын Батлан ​​хамгаалахын сайд генерал Ли Шанфу хамгийн сүүлд наймдугаар сарын 29-нд Бээжинд болсон Хятад, Африкийн аюулгүй байдлын форумд  үг хэлэх үеэрээ олны өмнө гарсан. Үүний дараа есдүгээр сарын эхээр оролцох ёстой байсан олон улсын уулзалтад ирээгүй. Улмаар  Хятадын албаныхан үүнийг "эрүүл мэндийн байдлаас" болсон гэж мэдэгджээ.

Харин өнгөрсөн долоо хоногт гарсан мэдээллээр түүнийг авлигын хэргээр шалгаж байгаа бөгөөд албан тушаалаас нь чөлөөлөхөөр төлөвлөж байгаа гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан ч  Хятадын хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлчид энэ талаар мэдээ, нийтлэл гаргаагүй хэвээр байна.

Түүнчлэн Лигийн учир битүүлгээр эзгүй байгаа нь Хятадын Гадаад хэргийн сайд асан Цин Ганг зургаадугаар сарын 25-нд алга болсонтой холбоотой юм. Түүнийг "эрүүл мэндийн асуудал"-тай тулгарсан гэж эхэндээ хэлж байсан ч  Цинь одоог хүртэл олны өмнө гарч ирээгүй хэвээр байгаа билээ. Иймд олон улсын улс төрийн шинжээчдийн таамаглаж буйгаар “Хятад Улсын хоёр өндөр зэрэглэлийн сайд хэдхэн сарын дотор ямар ч тайлбаргүйгээр сураггүй алга болсон нь Ши Жиньпиний засгийн газрын ойлгомжгүй, урьдчилан тааварлашгүй байдлыг харуулж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Time.com