“iPhone 15” гар утасны шинэ загварын урьдчилсан захиалга өнгөрсөн баасан гарагт дэлхийн 40 гаруй улсад эхлээд буй.
Шинэ загварууд есдүгээр сарын 22-ноос борлуулагдаж эхлэх юм. Харин “iPhone 15 Pro Max” загварын эрэлт өндөр байгаатай холбогдуулан нийлүүлэлт эхлэх товыг есдүгээр сарын 22-ноос арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл хойшлуулжээ. Тус загварын худалдаалагдах үнэ нь 1199 ам.доллароос эхлэх юм.
Түүнчлэн “Wall Street”-ийн таамаглаж буйгаар "Apple" компанийн орлого энэ оны нэгдүгээр улиралд 117.2 тэрбум ам.долларт хүрч байсан бол энэ жил ойролцоогоор таван хувиар өсөж, 123.5 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна гэжээ.