Өнгөрсөн бямба гараг /2023.09.16/-т Италийн Турин хотоос таван километрийн зайд үзүүлбэрт бэлтгэж байсан цэргийн онгоц осолдсон хэрэг гарсан байна. Онгоц Турины Касель нисэх онгоцны буудлаас хөөрөөд удаагүй байхдаа шатаж эхлэн улмаар төмөр хашааг мөргөн осолджээ.
Харин онгоц осолдохдоо ойролцоо зорчиж явсан гэр бүлийн автомашин дээр унасан бөгөөд ослын улмаас таван настай хүүхэд амь насаа алдсан байна. Талийгаач охины ээж болон есөн настай дүү нь түлэгдэлтийн улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Ослын бичлэгт хоёр хэсэгт хуваагдан нисэж явсан нийт есөн онгоцноос нэг нь унаж байгаа ба ослын үеэр нисгэгч шүхрээ дэлгэн гарч байгаа нь харагдана. Нисгэгчийн бие түлэгдэн эмнэлэгт эмчлүүлж байна. Тухайн онгоц ням гарагт болох Италийн нисэх хүчний 100 жилийн ойн арга хэмжээнд зориулж бэлтгэл хийж байжээ. Улсын ач холбогдол бүхий арга хэмжээнд нисгэгчид Италийн төрийн далбааны улаан, ногоон, цагаан өнгийн утаагаар буудуулж үзүүлбэр үзүүлдэг заншилтай. Тэд нислэгийн үзүүлбэрийн үеэр ур чадвар шаардсан, нарийн үзүүлбэр үзүүлдэг юм.
А.БУЛГАНЧИМЭГ
ҮЗЭХ: