БНСУ-ын алдарт жүжигчин Бён Хи Бон наймдугаар сарын 18-ны өдөр 81 насандаа таалал төгссөн талаар SBS телевиз мэдээлжээ.
Бён Хи Бон нь нойр булчирхайн хорт хавдар туссан байсан бөгөөд хавдраас үүдэлтэй хүндрэлийн улмаас өнгөрсөн даваа гарагт нас барсан байна.
Тэрбээр 1942 онд төрсөн бөгөөд 1966 онд MBC телевизийн дуу оруулагчаар ажлын гасраагаа эхэлж байжээ. Үүний дараагаар удалгүй театр болон кино урлагт хөл тавьсан бөгөөд хамгийн анх 2000 онд "Barking dogs never bite" кинонд тоглож байжээ. Харин "Memories of Murder", "The Host", "Okja" зэрэг киногоороо гадаад болон дотоодын кино сонирхчдоос өндөр үнэлгээ авч байсан чадварлаг жүжигчин билээ.
Мөн 21 дэх удаагийн "Baeksang Arts Awards"-аас телевизийн төрөлд хамгийн алдартай жүжигчний шагналыг "The Joseon Dynasty 500 Years: Seoljungmae" киноны дүрээр, 27 дахь удаагийн "Blue Dragon Awards"-аас шилдэг туслах дүрийн жүжигчний шагналыг тус тус хүртэж байжээ.