Дональд Трампын хүүгийн твиттер хуудсаар хакерууд нэвтэрч, Трампыг нас барсан гэж мэдээлжээ

Дональд Трампын хүүгийн твиттер хуудсаар хакерууд нэвтэрч, Трампыг нас барсан гэж мэдээлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хүү цахим хаягтаа аавыгаа нас барсан хэмээн нийтэлсэн бөгөөд хакерууд түүний хаягаар нэвтэрч, ийнхүү худал мэдээлэл нийтэлсэн болохыг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Дональд Трамп Жуниорын “Х” буюу хуучнаар твиттер хаяг 10 сая гаруй дагагчтай бөгөөд уг жиргээг оруулснаас цаг орчмын дараа устгасан байна. Устгагдсан жиргээнд “Үүнийг зарлахад харамсалтай байгаа ч миний аав Дональд Трамп нас барлаа. Би 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно” гэсэн байжээ.

Эх сурвалж: BBC