Монголын уудам тал хээрээр аялах хүсэлтэй гадны аялагчид сүүлийн үед ихэссээр байгаа билээ.
Тэгвэл 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр “Нью Йорк Таймс” сонинд Монгол орноор аялсан аялагч Лаурэн Жэксоны тэмдэглэл нийтлэгджээ. Энэхүү нийтлэлд Монгол орны уудам тал хээр, нүүдэлчин соёл, хэт хөгжил дэвшил техник технологиос холдуулах онгон дагшин байгалийн сайханг дурджээ. Мөн түүнчлэн аялагчдын машин шаварт сууж гутал нь норж, чирэх машиныг удаан хүлээсэн тухайгаа хуваалцсанаараа Монгол Улсын аялал жуулчлалын салбарын дутагдлыг давхар харуулсан байна. Мэдээж энэ нь цаашид өндөр хүлээлттэй ирэх жуулчдад сайн анхааруулга болох байх. Цааш дурдахад интернет сүлжээ, технологи өргөн нэвтэрсэнг их гайхан нийтэлжээ. Учир нь тогны хэрэглээ бүрэн шийдэгдээгүй хөдөө орон нутагт интернетийг өргөн хэрэглэж буйг тэд биширсэн бололтой. Мөн Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих гэж хичээж байгаа талаар ч тус тэмдэглэлд дурдсан байна.
А.БУЛГАНЧИМЭГ
www.nytimes.com