ШУУРХАЙ: 18 дугаар сургуулийн сурагчид газ үнэрлэсэн байж магадгүй шинж тэмдэгтэй бөөлжиж, дөрвөн хүүхэд ЭХЭМҮТ-д тусламж үйлчилгээ авч байна

ШУУРХАЙ: 18 дугаар сургуулийн сурагчид газ үнэрлэсэн байж магадгүй шинж тэмдэгтэй бөөлжиж, дөрвөн хүүхэд ЭХЭМҮТ-д тусламж үйлчилгээ авч байна

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчдад өнөөдөр /2023.09.21/ 16-17 цагийн орчимд гэнэт олноороо бөөлжиж, суулгасан шинж тэмдэг илэрчээ. 

Энэ дагуу эрүүл мэндийн байгууллага болон цагдаагийн алба хаагчид тус сургууль дээр ажиллаж байгаа аж. Одоогоор дөрвөн хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тусламж үйлчилгээ авч байгаа бол үлдсэн хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгөөд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Урьдчилсан байдлаар сурагчид ахуйн хүрээний газ үнэрлэсэн байж магадгүй байгаа аж. Харин хүүхдүүд ангид нь эвгүй үнэр гарсан учраас үнэртэй ус цацсан гэж хэлээд байгаа юм байна. Яг одоо сургуулийг битүүмжлэн холбогдох албаныхан шуурхай ажиллаж байгаа аж. 




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө