ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглоно хэмээн мэдэгдлээ.
Тус хориг нь Москва тэргүүтэй Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Беларусь, Казахстан, Армен, Киргизээс бусад улсад үйлчлэх юм байна. Харин уг шийдвэрийг ОХУ тайлбарлахдаа, “Дотоодын шатахууны зах зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, цаашлаад шатахууны үнийг бууруулна” гэсэн байна.
Түүнчлэн дээрх мэдэгдлийн дараа Европ дахь дизель түлшний үнэ таван хувиар өсөж, нэг тонн түлш 1000 ам.доллароос давлаа.
Эх сурвалж: Reuters