Сургуулийнхаа ойролцоох гарцан дээр дайруулж ГССҮТ-д хүргэгдсэн охины баруун хөлний шагай хугарсан бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна

Сургуулийнхаа ойролцоох гарцан дээр дайруулж ГССҮТ-д хүргэгдсэн охины баруун хөлний шагай хугарсан бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна

Сонгинохайрхан дүүргийн 33 хороо Тахилтын замд өчигдөр /2023.09.21/ зам тээврийн ноцтой осол гарч, Ерөнхий боловсролын 12-13 насны хоёр сурагч сургуулийнхаа ойролцоох явган хүний гарцан дээр автомашинд дайруулж нэг нь газар дээрээ нас барж нэг нь биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа хоёр хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өгсөн. 

Тэгвэл машинд дайруулж ГССҮТ-д хүргэгдсэн охины биеийн байдал тогтвортой байгаа аж. Түүний баруун хөлний шагайн хавчаар яс хугарсан байна. Одоогоор тус эмнэлгийн хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шаардлагатай шинжилгээ, тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэж ажиллана гэдгийг ГССҮТ-өөс мэдэгдлээ. 

Харин осол гаргасан жолоочийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээлэл бий.  




Өнөөдөр хонь өдөр

54 минутын өмнө