ВИДЕО: "Замын-Үүд дэх гаалийн газар ачаа гаргахгүй хавчдаг гэх мэдээлэл худал. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" гэв

ВИДЕО: "Замын-Үүд дэх гаалийн газар ачаа гаргахгүй хавчдаг гэх мэдээлэл худал. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" гэв

Замын-Үүд дэх гаалийн газар ачаа гаргахгүй шахаж хавчиж байгаагаас үүдэж гаалийн хашаа ачаа тээвэрлэсэн автомашинаар дүүрч буй талаарх бичлэг цахим сүлжээнд цацагдаж, иргэдийн дургүйцлийг хүргээд буй.

Тэгвэл энэ талаар Замын-Үүд дэх гаалийн газартай холбогдож дээрх мэдээллийг тодруулахад, “Цахим сүлжээнд тавигдсан бичлэг гурван өдрийн өмнөх бичлэг байна. Бидний ажил баяр ёслолоор хил хаахаас бусад бүх үед хэвийн явагддаг. Өдөр бүр шалгах ёстой шалгалтаа хийж, гаргах ёстой ачаа, тээвэр автомашинаа гаргана ажиллаж байгаа. Бичлэгт ачаалал ихэссэн үеийн нэг өдрийн байдал буусан байна. Бусдаар хойшлуулж, хавчиж байгаа зүйл огт байхгүй. Хятадын хилээр өдөр бүр автозамаар 350 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Үүнээс  100 орчим нь  ачаа тээврийн автомашин байдаг. Одоогоор гааль дээр ачаа гацсан асуудал байхгүй хэвийн ажиллаж байна” гэлээ.

ВИДЕО: