Монголын хоккейн өсвөрийн тамирчид ур чадвараараа гаднын томоохон багуудын шалгаруулалтад тэнцлээ

Монголын хоккейн өсвөрийн тамирчид ур чадвараараа гаднын томоохон багуудын шалгаруулалтад тэнцлээ

Сүүлийн жил ОХУ-д болсон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон Монголын хоккейн багийн тамирчид гаднын томоохон багуудын шалгаруулалтад тэнцжээ.

Тодруулбал, Мэргэн хоккейн академид зургаан жил бэлтгэгдсэн Бамбарууш багийн тамирчид гадаадын томоохон мэргэжлийн клубүүдэд ур чадвараараа тэнцэж өсвөр насны багуудын драфтад багтлаа. Ингэхдээ Оросын Холбооны ЦСКА багт хоёр тамирчин, Казахстаны Номадс/Барыс багт таван тамирчин, АНУ-д  хоёр тамирчин,  Канадад нэг тамирчин,  Бельги Lufin Cheefs багт нэг тамирчин тус тус шалгарчээ.