Үерийн улмаас сүйдсэн Дерна хотыг сэргээн босгох асуудлаар олон улсын хурал зохион байгуулна

Үерийн улмаас сүйдсэн Дерна хотыг сэргээн босгох асуудлаар олон улсын хурал зохион байгуулна

Ливийн зүүн нутагт энэ сард нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас их хэмжээний хохирол амссан Дерна хотыг сэргээн босгох асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

“Дерна хот болон “Дэниел” шуурганд нэрвэгдсэн бусад бүс нутгийг сэргээн босгох асуудлаар 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулах бага хуралд олон улсын хамтын нийгэмлэгийг урьж байна” гэж зүүн нутгийн Засгийн газрын тэргүүн Осама Хамад мэдэгджээ.

Газар Дундын тэнгист дэгдсэн “Дэниел” шуурганы улмаас Дерна хот хамгийн их хохирол амссан бөгөөд хотын далангууд нурсны улмаас олон байшин барилга, оршин суугчид үерт урссан бөгөөд НҮБ-ын мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 4000 орчим хүн амиа алдаж, 8000 гаруй хүн сураггүй болжээ.

Түүнчлэн даваа гарагт Дерна хотын олон зуун оршин суугч хотод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцлага тооцохыг шаардан жагсаал хийсэн бөгөөд үерийн улмаас Дернагийн дэд бүтцийн 70 орчим хувь нь эвдэрч сүйдсэн байна.