Ё.Басхүү "Ханжоу 2022" Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Ё.Басхүү "Ханжоу 2022" Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

“Ханжоу-2023” Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр /2023.09.24/ эхэлсэн.

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү Хонгконг, Тажикстан, Узбекистаны жүдочдыг ялж финалд шалгарсан. Ё.Басхүү аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Риёма Танакатай барилдаж базари үнэлгээгээр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү тэрээр Монгол Улсын тамирчдын 48 дахь мөнгөн медалийг зүүв.




Өнөөдөр бар өдөр

50 минутын өмнө