Э.Цэндбаатар Азийн мэргэжлийн боксын аваргын бүсийн эзэн боллоо

Э.Цэндбаатар Азийн мэргэжлийн боксын аваргын бүсийн эзэн боллоо

Мэргэжлийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар түрүүлж, Мэргэжлийн боксын Азийн бүсийн аварга болжээ.

Тэрбээр шийдвэрлэх тулаанаа өнөөдөр /2023.09.24/ хийж, 10 раунд тоглосны эцэст ялалт байгуулсан юм.