"Ханжоу-2022" Азийн наадамд Монголын баг тамирчид есдүгээрт эрэмбэлэгдэж байна

"Ханжоу-2022" Азийн наадамд Монголын баг тамирчид есдүгээрт эрэмбэлэгдэж байна

"Ханжоу 2022" Азийн наадамд Монгол Улсын 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцож буй. Наадмын эхний өдөр Монголын баг медалийн чансаагаар есдүгээрт эрэмбэлэгдлээ. 

Буудлагын эмэгтэйчүүд Монголын багийн медалийн салхийг хагалж, Монголын баг одоогоор нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай яваа юм.

- Буудлагын баг хүрэл медаль 

"Ханжоу 2022" Азийн наадмын буудлагын төрлүүд өчигдөр /2023.09.24/ эхэлж, манай багийн тамирчин Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар багийн 10м хийн урт бууны дасгалд хүрэл медаль хүртсэн билээ. Тэд нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, Монголын багийн анхны медалийг авчирсан юм.

- Л.Сосорбарам хүрэл медаль

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч сорьсон Л.Сосорбарам медалийн төлөөх барилдаанд Индонезийн Марьям Махараниг цэвэр дарж, "Ханжоу 2022" Азийн наадмын хүрэл медальтан болсон. Тэрээр Непал, Казахстаны жүдочдыг ялж, хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Диёра Келдировад вазари үнэлгээгээр ялагдсан. Тэгвэл Л.Сосорбарам сая Индонезийн жүдоч Марьям Махаранитай барилдаж, вазари үнэлгээгээр ялснаар “Ханжоу 2023” Азийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм. 

- Ё.Басхүү мөнгөн медаль

Монголын багийн ганц мөнгөн медалийг ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүү -66 кг-д хүртлээ. Тэрбээр Хонгконг, Тажикстан, Узбекистаны жүдочдыг ялж финалд шалгарсан. Ё.Басхүү аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Риёма Танакатай барилдаж базари үнэлгээгээр ялагдснаар мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү тэрээр Монгол Улсын тамирчдын 48 дахь мөнгөн медалийг зүүсэн.

Мөн АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Б.Хорлоодой жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д мөнгөн медаль, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй манай жүдоч Б.Нармандах -66 кг-д хүрэл медаль хүртсэн юм.